Текар эмчилгээний RF (радио долгионы) физиотерапийн төхөөрөмж нь 300 кГц–1 МГц-ийн хүрээнд ажилладаг өндөр давтамжийн цахилгаан энергийг ашигладаг. Энэхүү өндөр давтамжийн гүйдлийг хүний биед хэрэглэхэд биологийн эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх, бодисын солилцоог идэвхжүүлэх, өвдөлтийг намдаах нөлөө үзүүлдэг. Олон төрлийн эмчилгээний гар болон электрод ашигласнаар бие доторх ионуудын хөдөлгөөнийг дэмжиж, эерэг ба сөрөг электроны хурдан үрэлтээс үүссэн дулааны энергийг ашиглан дулааны эмчилгээ хийж, уламжлалт өдөөлтийн аргыг орлодог.
1. Гэмтлийн нөхөн сэргээх эмчилгээ:
Өвдөлт намдаах, үрэвсэл болон хаван бууруулах, ясны хугарал, булчингийн суналт, урагдал зэрэгт нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
2. Ревматизмын гаралтай өвчний эмчилгээ:
Үе мөчний үрэвсэл, шөрмөсний үрэвсэл, хүзүү болон нурууны өвдөлтөд үр дүнтэй.
3. Спортын физиотерапид хэрэглэх:
Спортын гэмтэл эдгэрэлтийг түргэсгэх, урьдчилан сэргийлэх, булчин чангалах дасгалын үр нөлөөг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
4. Арьс арчилгаа, гоо сайхны хэрэглээ:
Арьсны коллагены нөхөн үүсэлтийг идэвхжүүлэх, арьсыг чангаруулах, чөлөөт радикалуудыг саармагжуулах, өөх шатааж биеийн хэлбэрийг сайжруулах, булчингийн чангарал ба ядаргааг бууруулах, нүүр болон хөлийн хавангийн бодисын солилцоог түргэсгэхэд тусална.
© 2026 он. NDAB. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency